|
Монгол Улсын Ерөнхий сайдад "Утаагүй Улаанбаатар" хөтөлбөрийн төслийг танилцуулах уулзалт дээр ЭБЭХ-ний сайд Д.Зоригтын хэлсэн үг |
PDF |
|
2010 оны 3 дугаар сарын 2 өдөр Улаанбаатар хот
Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2010 оны 1 дүгээр сарын 21-ны өдрийн 6 тоот захирамжаар “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан ба ажлын хэсгийн гишүүнээр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд миний бие орж, ажлын дэд хэсгүүдэд манай яамны холбогдох бодлогын газрууд болох Эрчим хүчний бодлогын газар, Түлшний бодлогын газар, Хяналт шинжилгээ, үнэлгээний зэрэг газруудаас газрын дарга, орлогч даргын түвшинд багтан орж ажиллаж байгаа.
Улаанбаатар хотын агаарын чанар жил ирэх тусам доройтож байгаа нь хотын хүн амын эрүүл мэнд болон улс орны эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна. Үүний гол шалтгаан нь түүхий нүүрсийг халаалтын болон бусад зориулалтаар ашиглаж байгаатай холбоотой гэж дотоодын болон олон улсын судалгаагаар тогтоогдсон байна. Иймээс түүхий нүүрсний хэрэглээг халж, цэвэр түлшээр орлуулан, одоогийн хэрэглэж буй зуухны үр ашгийг дээшлүүлж, сайжруулсан загварын зуух нэвтрүүлсэнээр хотын агаарын бохирдлыг үлэмж хэмжээгээр ойрын хугацаанд буюу 2011-2012 онд бууруулах боломжтой юм.
|
|
Цааш унших...
|
|
|
Газрын тосны нөөцийг Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэн авав |
PDF |
|
Дорнод аймгийн Тамсагийн сав газар дахь Тосон-Уул XIX талбайн Т19-24 блокийн баталгаат зэрэглэлийн газрын тос, тосонд ууссан хийн нөөцийг 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тооцон газрын тосны баталгаат (proved) зэрэглэлийн геологийн нөөцийг 119.02 сая тн, үүнээс ашиглалтын анхдагч нөөцийг 13.67 сая тн; тосонд ууссан хийн нөөцийг 2589 сая м3, үүнээс олборлож болох хийн анхдагч нөөцийг 296 сая м3 –ээр, 2009 онд гүйцэтгэсэн хайгуул, олборлолтын ажлын үр дүнд тооцсон Т19-55, Т19-Х61-2, Т19-7-1 блокууд болон Т19-24 блокийн Т19-20, Т19-22 дэд блокуудад магадтай (probable) зэрэглэлийн газрын тосны геологийн нөөцийг 74.54 сая тонноор, тосонд ууссан хийн нөөцийг 4692 сая м3-ээр, боломжит (possible) зэрэглэлийн газрын тосны геологийн нөөцийг 52.78 сая тонноор, тосонд ууссан хийн нөөцийг 2987 сая м3-ээр тус тус Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2010 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тушаалаар бүртгэж авлаа.
Түлшний бодлогын газар, Геологийн бодлогын газар |
|
Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх бодлого, 2021 он хүртэлхи үндсэн чиглэлийн танилцуулга |
PDF |
|
Ашигт малтмалын тухай хууль 2006 онд батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2006 оны 74 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн 1-д эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан нь энэхүү бодлогын баримт бичгийг боловсруулах эрх зүйн үндэслэл болж байна.
“Эрдэс баялгийн салбарыг 2015 он хүртэл хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичгийн төслийг 2006 онд ҮХЯ, АМГТХЭГ-аас салбарын мэргэжилтэн, эрдэмтэд, төрийн болон төрийн бус байгууллагаас санал авч, боловсруулан Засгийн газрын хуралдаанд оруулснаар 2006 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн Засгийн газрын хуралдааны 47 дугаар тэмдэглэлээр уг баримт бичгийг зарчмын хувьд дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон.
|
|
Цааш унших...
|
|
Улсын сайн малчин цол тэмдэг гардууллаа |
PDF |
|
Монгол Улсын Засгийн газраас жил бүр мал сүргээ тогтвортой өсгөж, малын чанар ашиг шимийг сайжруулж, орон нутаг, улс орны хөгжилд хувь нэмэр оруулах талаар амжилт гаргасан малчдыг шалгаруулдаг уламжлалтай. Улиран өнгөрч буй шороон үхэр жилийн “Улсын сайн малчин”-аар Дорнод аймгийн Матад сумын Буянт-Өндөр багийн малчин Ц.Цэрэнпагма шалгарч, энгэрээ мялаалаа. Малчны хотонд нь хүргэж өгдөг уг хүндтэй шагналыг Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Хүрэлбаатар гардуулав. Тэрээр, Улсын сайн малчин цол хүртсэнд нь баяр хүргээд энэхүү цолоо хамгаалахын төлөө хичээж ажиллахыг захилаа.
|
|
Цааш унших...
|
|
’’Уурын ба ус халаах зуухыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм’’-ийн шинэчилсэн төсөл |
PDF |
|
Манай улс зах зээлийн харилцаанд шилжсэнээр улс оронд шинэ техник, технологи дэлхийн олон орноос импортлогдох болсон, дулаан техникийн шинжлэх ухааны хөгжил хурдацтай явагдах болсон зэрэг шалтгаанаас 1994 онд шинэчлэгдсэн “Уурын ба ус халаах зуухыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийг дахин хянан шинэчлэх зайлшгүй шаардлага гарсан болно. Шинэчилсэн дүрмийн төслийг нийтэд танилцуулж байгаатай холбогдуулан саналаа ирүүлнэ үү.
Санал авах хугацаа: 2010 оны 02 дугаар сарын 15-ныг хүртэл.
Холбоо барих хаяг: Улаанбаатар, Нэгдсэн үндэстний байгууллагын гудамж 5/2, Засгийн газрын II байр. Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын газар, 409 тоот.
Утас 261505.
Имэйл:
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү
,
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү
татах: Танилцуулга
татах: Шинэчилсэн дүрмийн төсөл
|
|
|
|
|
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 Дараагийн > Төгсгөл >>
|
|
Хуудас 1 of 5 |